vendredi 25 septembre 2015

Эрдэмтэд: Хүн бүрд өөрийн гэсэн бактеран бүрхүүл байдаг

Хүн бүр өөрийн гэсэн үүлэн бүрхүүлээр хүрээлэгдэж байдаг бөгөөд уг бүрхүүлүүд тухайн хүнээс ялаграх өчнөөн сая бактеруудаас бүрэлдэж байдаг талаар америкын Орегоны Их Сургуулийн эрдэмтэд тодорхойлсон байна.
Ямар ч хүний хажуугаар зөрхөд тэдний үлдээх биеийн арьснаас ялаграх хөнгөн бактеруудаас зайлс хийх араггүй бөгөөд мөн агаарын дуслаар болон биеийн арьснаас үлдэх хэсгүүдээр дамжин тархдаг аж.



Урьд өмнөх судалгаагаар хүний биеийн арьс эд эрхтэнгүүдэд тархсан микробиом- бүлэг бактерууд, вируусууд болон мөөгнүүд эзлэх тоогоороо хүний өөрсөдийн эд эснээс дайруй 10 дахин их болхон тогтоогдсон байна.

Судалгаанд 11 хүн хамруулсан төдийгүй хүмүүсийг тэдний үлдээсэн "бичилбиологын бүрхүүлээр" ялган таниж болохыг нотолсон байна. Уг судалгааны үр дүнг  PeerJ сэтгүүл дээр хэвэлжээ.
Хүмүүсийг дөрвөн цагын турш агааржуулагчтай хаалттай өрөөнд байлгаад дараагаар нь бактеран үүл гэж нэрлээд байгаа зүйлсийг тэдний хэргэлсэн сав суулга бусад ойр зуурын гэр ахуйн хэрэглэлүүдээс цуглуулан авчээ.

Бид бодохдоо хүн нэг бүрийн тойрсон агаарт ялаграх микробиомын ул мөр ажиглагдах байх гэж төсөөлөж байсан бол харин ч бүүр сонирхолтой зүйлсүүд болж бид тэнд оролцсон бараг бүх хүнийг үлдээсэн ул мөрөөрөн илэрүүлэж чадсан хэмээн уг судалгаанд оролцож байгаа судлаачдын нэг доктор Джеймс Медоу хэлсэн байна.

үлдэснийг нь та эндээс орж уншан уу



Aucun commentaire:

Enregistrer un commentaire